Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авчээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 33 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 69.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд хүний нөөцийн томилгоотой холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 125 дуудлага хүлээн авчээ.
Сэтгэгдэл үлдээх