АН Америкийн лобби компанитай 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан гэв
АН-ынхан гаднын компанитай хууль бусаар хамтран ажиллаж буй нь ил боллоо. Тодруулбал, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэг бүхий гэрээг энэ сарын 12-ноос ирэх зургаадугаар сарын 12 буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусталх хугацаанд гэрээлсэн байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Г.Дамдинням нарын мэдээлснээр.. Foreign lobby report гэх сайт нь гадны улсуудад байгаа хууль бус лобби бүлгүүдийг ил болгодог юм байна.
Тус сайтад мэдээлснээр Ардчилсан нам зургаадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгыг сурталчлах зорилгоор DCI лобби компаниас үйлчилгээ авахаар гэрээ байгуулсан. 50 мянган ам.долларын үнэ бүхий гэрээ 4-р сараас 12-ноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хоёр сар үргэлжилнэ. DCI компанийн гүйцэтгэх захирал Дуглас Гудиер болон Ардчилсан намын дэд дарга Ц.Туваан нар гэрээнд гарын үсэг зурсан гэж тус сайтад бичжээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Сонгууль будлиулах ажлыг Ардчилсан нам хийж байна. Энэ дээр Ц.Туваан гишүүнээс тодруулга авмаар байна. Гишүүн АНУ-ын лобби бүлэгтэй 50 ам.долларын гэрээ байгуулжээ. Энэ ямар учиртай гэрээ вэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаадын байгууллага, гадаадын иргэн хуулийн этгээдээс хөрөнгө мөнгө, хандива авахыг хориглосон байдаг. Ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:Энэ ямар учиртай юм бэ. Та нар маань сонгуульд оролцох замаа эрх биш өөрсдөө мэддэг юм байгаа биз дээ. Ийм илт хууль зөрчсөн юм хийж болж байгаа юм уу” гэлээ. АН-ынхны энэхүү үйлдэл нь хоёр ч хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа юм байна. Тухайбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-т “Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгуулага болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив, дэмжлэг туслалцахаа авахыг хориглогно” гэсэн заалттай. Мөн Улс төрийн намын тухай хуулийн 16.7.1-т олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээдээс улс төрийн нам санхүүжилт авахыг хориглоно” хэмээн заасан байдаг.
Сэтгэгдэл үлдээх