Аргентин: 3-11 насны хүүхдүүдэд “Sinopharm” вакциныг хэрэглэхийг зөвшөөрлөө
Аргентин улс БНХАУ-ын “Sinopharm” эмийн компанид гарган авсан “COVID-19”-ийн вакциныг 3-11 насны хүүхдүүдэд яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрчээ.
Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Карла Виззотти мэдээлсэн бөгөөд тэрээр "Аргентинд 3-11 насны бүлэгт ойролцоогоор зургаан сая хүүхэд байдаг. Хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг энэ оны эцэс гэхэд дуусгахаар төлөвлөж байна гэжээ. Тэрээр мөн Боловсролын салбарын мэргэжилтнүүд хүүхдүүдийг вакцинжуулах нь Аргентинд танхимын сургалтыг сэргээхэд ихээхэн ач холбогдолтой гэж найдаж байгаагаа онцолсон байна.
Өнөөдрийн байдлаар Аргентинд “COVID-19” халдварын таван сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 115 мянга орчим хүн нас баржээ.
Эх сурвалж: Xinhua
Сэтгэгдэл үлдээх