Ард түмнээ хайрлая намын нэр, дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл ирүүлэв
Ард түмнээ хайрлая нам (АТХН)-ын дарга Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр өргөдөл ирүүллээ.
Уг өргөдөл нь “Ард түмнээ хайрлая намын 2023 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 3 дугаар Их чуулганаас ... намын оноосон нэрийг Ард түмний хүч нам болгон өөрчилсөнтэй холбогдуулан “намын оноосон нэр болон дүрмийн өөрчлөлтийг тус тус улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай байна.
Сэтгэгдэл үлдээх