Цэс Close

АТГ-аас Баянхонгор аймгийн цадаа, онцгойгийн алба хаагчдын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн 844 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж эхэлжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн найман хэргийн гурав нь цагдаагийн алба хаагчидтай хамааралтай байгаа нь анхаарал татаж байна. Түүнчлэн Онцгой байдлын албаны удирдах албан тушаалтны хэрэг ч энэ дунд багтжээ.

Тухайлбал, 

  • Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа “Н” албан үүргээ гүйцэтгэж байхдаа нэр бүхий иргэнээс хууль бусаар мөнгө авсан гэх,
  • Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч “Д” нь нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх,
  • Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад “А” нь бусдаас хахууль авсан гэх,
  • Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын удирдах албан тушаалтан “А” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх.

Жич: Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах