А.Амбасэлмаа: 57 хүнээс коронавирус илэрч нийт 1063 тохиолдол боллоо
ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллээ хийж өчигдөр 4134 хүнд шинжилгээ хийхэд 57 тохиолдол илэрлээ. Үүнээс 55 нь БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой халдвар байна.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Шинээр илэрсэн тохиолдлуудын 55 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтот халдвартай холбоотой бол нэг тохиолдол нь Сэлэнгэ аймагт, нэг нь Цэргийн төв эмнэлгийн нэг ажилтан байна. Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 1,063 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 541 хүн эдгэрээд байгаа бол 513 батлагдсан тохиодол эмчлэгдэж байна.
Сэтгэгдэл үлдээх