Цэс Close

А.Ариунзаяа: Хүнсний эрхийн бичигтэй иргэд есдүгээр сарын 15-наас хойш томоохон сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг болно

Хүнсний эрхийн бичигтэй иргэд есдүгээр сарын 15-наас хойш томоохон сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой болсон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлжээ.

Тэрээр "Хүнсний эрхийн бичиг олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу тодорхой шинэчлэлүүд хийгдсээр байна. 

Хүнсний эрхийн бичигтэй иргэд зөвхөн гэрээт 800 дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан бол одоо НӨАТ-ын баримт буюу И-баримт хэвлэдэг бүх хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжтой болсон.

Өнөөдрийн байдлаар доорх IT компаниудын кассын систем ашигладаг дэлгүүрүүд болон томоохон худалдааны төвүүдээс эхний ээлжинд E-Mart болон Оргил худалдааны төв бидэнтэй хамтарч ажиллахаа мэдэгдсэн. Эдгээр сүлжээ дэлгүүрээр иргэд есдүгээр сарын 15-ны өдрөөс хойш үйлчлүүлэх боломжтой боллоо" гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах