Балбын газарчин Эверестийн оргилд 31 дэх удаагаа авирч рекорд тогтоолоо

"Эверестийн хүн" гэгддэг Балба улсын иргэн Ками Рита Эверестийн оргилд 31 дэх удаагаа гарч, дэлхийн хамгийн өндөр оргилд хамгийн олон авирсан амжилтаа эвдлээ.
Өдгөө 55 настай тэрбээр Энэтхэгийн армийн хэсэг албан тушаалтнуудыг ууланд газарчилж явсан бөгөөд тухайн орон нутгийн цагаар мягмар гарагийн 04:00 цаг гэхэд 8,894 метрийн өндөрт хүрсэн байна.
Экспедицийн зохион байгуулагч “Seven Summit Treks” мэдэгдэлдээ "Ками Рита бол зөвхөн үндэсний авиралтын баатар биш, харин Эверестийн уулийн бэлгэ тэмдэг" гэж мэдэгджээ.
Ками Рита анх 1994 онд Эверестийн оргилд гарсан бөгөөд түүнээс хойш үндсэндээ жил бүр авирсан байна.
Түүний Эверестийн дээд амжилтын хамгийн ойрын өрсөлдөгч нь Пасанг Дава бөгөөд өнгөрсөн долоо хоногт Эверестийн оргилд 29 дэх удаагаа авирсан юм.
Эх сурвалж: BBC
Бэлтгэсэн: Сарасвати
Сэтгэгдэл үлдээх