Цэс Close

Батын Батбаатар: Сонгогчид “Зоригтой бай”-ж сонголтоо зөв хийх өдөр ойртлоо

УИХ-ын сонгуульд оролцож буй нам, эвслүүд өнөөдрөөс сурталчилгаа эхлүүлж, мөрийн хөтөлбөр, уриагаа танилцуулж эхэллээ. Тухайлбал, ардчиллын алтан хараацай С.Зориг агсны үзэл санааг тээгч ИЗНН “Зоригтой бай” гэсэн уриатайгаар сонгуульд оролцож байна. Иргэний Зориг Ногоон нам үүсэн байгуулагдаад 24 дэх  жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Батын Батбаатар намынхаа “Зоригтой бай” сонгуулийн уриаг танилцуулахдаа “Зоригтой хүн зорилготой байдаг. Ужгирсан тогтолцоог өөрчлөх зориг бидэнд бий. Иргэдийнхээ индэр болж хүсэл зоригийг нь гүйцэлдүүлэх зорилго, төлөвлөгөө, гаргалгаа нь байна. Сонгогчид ч “Зоригтой бай”-ж сонголтоо зөв хийх өдөр ойртлоо. Үүнд гагцхүү Иргэний Зориг л хэрэгтэй” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах