Цэс Close

БГД-ийн 6-р хорооны 43 А байрны нэг орцны зургаан хүн халдвар авсан бөгөөд үүний нэг нь ИНЕГ-ын ажилтан байсан

Нэгдүгээр сарын 7-ны өдөр 14225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ.Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, бусад нь ХСҮТ, Мөнххада, Баянзүрх эмнэлэг, Ачтан эмнэлгийн гэр бүлийн хүмүүс байна гэж ХӨСҮТ-ийн тандалт судалгааны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

Тэрээр... Баянгол дүүргийн 6-р хорооны 43А байранд орцоор дамжин 6 хүн халдвар авлаа. Тус орцонд Ачтан эмнэлгийн сувилагч амьдардаг тул тус эмнэлгээс 171 хүнийг шинжилгээнд хамруулсан. 32 хүнийг ойрын хавьтал гэж тусгаарласан бөгөөд нэг хүнээс коронавирус илэрлээ. Орцны халдварын бас нэг тохиолдол нь Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан байсан тул тус газрын ажилтнуудыг шинжилгээнд хамруулж байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Мөнгөн Гүүр эмнэлгээр 12-р сарын 25-наас хойш үйлчлүүлсэн, тус эмнэлгээр орсон, эмч мэргэжилтэнтэй нь уулзсан иргэн байвал шинжилгээ өгөх, орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабт хандахыг Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос орон нутгийн иргэддээ анхаарууллаа. Орхон аймгийн тухайд Ачтан элит эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн байвал шинжилгээнд хамрагдахыг мөн анхааруулсан бөгөөд тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн байгаагүй. Мөнгөн Гүүр эмнэлэг нь үйлчлүүлэгчдэдээ COVID-19-ийн түргэвчилсэн болон PCR шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах