Цэс Close

Бид хаана явна

 

 

Аль ч улс оронд нийгмийн хандлагаар баян, дунд давхарга, ядуу гэсэн ангилал байдаг. Дэлхий нийт хувьсан өөрчлөгдөж буйтай холбоотойгоор хэрэгцээгүй ангилалд хамаарах хүмүүс бий болж байна гэж үзэх болжээ. Хүний хийдэг ажлыг технологи, роботоор шийдэж эхэлсэн нь мэргэжлийн хувьд хүнийхээ хувьд хэрэгцээгүй ангиллыг бий болгож мэдэх нь. Магадгүй хэрэгцээгүй ангилалд Та эсвэл таны хүүхэд багтаж болох. Дэлхийн  90 орчим хувь нь ажил хийж орлого олох боломжтойд тооцогддог. Тэднийг дээд, дундаж, доод гэх гурван зэрэглэл гэж ялгаж байна. Гэвч ирээдүйд буюу ойрын хугацаанд хүний хийж гүйцэтгэх ажлыг хиймэл оюун ухаан болон роботууд хийдэг болж эхэлж байгаа. Жишээ нь таксины жолооч, үйлчилгээний газрын кассчин, үйлчлэгч гэх мэт ажлыг роботууд хийж байна. Теслагийн автомашин жолоочгүй өөрөө явдаг болсон, Макдоналдийнхан гэхэд гал тогоондоо хиймэл оюун ухаант робот (Ai) туршаад эхэлсэн.

“Ювал ноа харари” (Yuval Noah Harari) XXI зууны хүмүүст өгөх 21 зөвлөгөө номонд бичсэнээр нэг жилд дэлхийд 1.3 сая хүн автомашины ослоор нас бардаг, хэрвээ бүх автомашин автомат жолоодлоготой болох юм бол энэ тоо 0% болох боломжтой гэжээ. Ирэх 2025 он (world economic forum) гэхэд 90 сая хүн ажлын байраа өөрчлөх шаардлага тулгарч байгаа гэсэн тоон баримт бий.

 the organization said that the rise of machines and automation would eliminate a huge 85 million jobs by 2025. But at the same time, the WEF expects 97 million new jobs to be created, meaning an overall addition of 12 million jobs.

Үүнээс үзэхэд дэлхийн маш их хүн робот хиймэл оюун ухаанд ажлын байраа алдах эрсдэл үүсч байна. Хэрвээ та код бичих буюу программ бичих шинэ технологитой яаж харилцахаа мэдэхгүй бол ажлын байргүй, ажилд орох боломжгүй гэсэн ангилалд орох эрсдэлтэй нэгэнт нүүр тулж байна.

Монголд ажлын байрны шаардлага гэдэгт microsoft office,adobe онлайн төвшин гэхээр ойр зуурхан facebook twiiter instagram google-с хэтрэхгүй байгаа.

Энэ хүнд санагдаж болох ч бид технологийг өөрсдийн өдөр тутмын амьдралаа илүү хялбар амар болгох гэж ашигладаг гэж үзэх аваас хэрвээ сайн талаас нь харвал техник, технологийн тусламжтайгаар бүх ажлаа хийлгэж хүн өөрийн дуртай аялж зугаалах гэх мэт хийхийг хүсдэг зүйлээ хийх илүү цаг завтай болох ч юм билүү. Бид амьдрах өртөг, зардлаа хэрхэн олох билээ гэсэн асуудал толгойны өвчин болох нь.

Төрийн халамж хайранд та амьдралаа даатгах итгэлгүй байгаа л бол одооноос эхлэн код бичих технологитой харьцах шаардлагатай болох нь ойлгомжтой болж байна. Ер нь хэн ч ажилгүй, орлогогүй дампуурсан байдалтай амьдрахыг хүсэхгүй л байх. Эцэст нь хэлэхэд урсгалаараа уйтгартай амьдрах уу эсвэл бүх ажлыг зугаатай хийх үү таны сонголт юм даа.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах