Цэс Close

3,000 Засаг дарга нарын чуулга уулзалт болно

"Блю скай" зочид буудлын "Emerald" танхимд

08:30-12:30 цагт Үндэсний итгэмжлэлийн төв, Экспортыг дэмжих төсөл, НҮБ-ийн Юнидогоос хамтран зохион байгуулж буй "Итгэмжлэл: Дэлхийн худалдааны хөгжлийг дэмжих нь" сэдэвт хэлэлцүүлэг болж байна.

МУИС-ийн Номын санд

09:00-18:00 цагт "Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн үнэ цэнэ, тогтвортой байдал" олон улсын хурал болно. Хуралд нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, бизнесийн чиглэлээр ажилладаг монголын болон АНУ, БНХАУ, БНСУ, Саудын Араб, Польшийн эрдэмтэд, судлаачид оролцож илтгэл тавина.

"Холидэй Инн" зочид буудалд 

09:00-18:00 цагт "Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт" үндэсний хэмжээний хоёрдугаар форум болж байна.

Төрийн ордонд 

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:45 цагт чуулганы танхимын үүдэнд УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа түлшнээс болж угаартаж нас барсан, хордсон иргэдийн асуудал мөн улсынхаа нэр хүндийг гутааж эмэгтэй хүнд хүндэтгэлгүй хандсан хэргийн тухай асуудлаар мэдээлэл өгнө.

МҮОНРТ-ийн үүдэнд

10:00 цагт тус телевизийн ажилчид, уран бүтээлчид сүүлийн үед үүсээд буй олон хууль бус асуудлын талаар мэдээлэл хийнэ.

"UG Arena" цогцолборт

11:00 цагт бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно. Энэ үеэр Ерөнхий сайд болон бусад сайд илтгэл танилцуулна.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд

Монгол-Хятад-Оросын худалдаа аж үйлдвэрийн танхимуудын Худалдаа, Эдийн Засгийн XVI чуулган энэ сарын 8-10-ны өдрүүдэд болж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах