Б.Баатархүү: Цагдаагийн байгууллага PUBG, DOTA-2, CSGO зэрэг тоглоомыг хаалгах хүсэлт тавиагүй
Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс PUBG, mobile legend, DOTA-2, Counter-Strike: Global Offensive зэрэг цахим тоглоом хүүхэд залууст сөргөөр нөлөөлж байгаа тул эдгээр тоглоомын сүлжээнд Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан билээ.
Тус мэдээлэлтэй холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү тайлбар мэдээлэл өглөө.
Тэрээр "Цахим тоглоомуудыг хаах саналыг Цагдаагийн байгууллагаас гаргасан гэх мэдээлэл тараад байна. Энэ мэдээлэлд албан ёсоор няцаалт өгч байна. Ийм зүйл байхгүй ба цагдаагийн байгууллагаас хандалт хийх эрхийг нь хаалгах талаар ямар нэгэн санал гаргаагүй. Бүрэн судлагдаагүй алдаатай мэдээлэл гарсан байна.
Харин цахим орчинд бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан, эсхүл аллага, хүчирхийлэл сурталчилсан фэйсбүүкийн хуудас, зарын сайтуудыг хаах саналыг л цагдаагийн байгууллага явуулж байгаа" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх