Цэс Close

Б.Энхбаяр: Ерөнхийлөгч шүүгчдийг томилох эрхээсээ татгалзах боломжгүй

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр хэвлэлийн хурал зарлан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчид олгогдсон ШЕЗ-ийг бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүд, шүүгчдийг томилдог, хариуцлага тооцох эрхээс татгалзаж байгааг мэдэгдсэн юм.

Энэхүү мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхийлөгч шүүгчийг томилдог эрх мэдлээсээ салах боломжгүй гэж жиргэжээ.

Тэрбээр “Хэвлэлээр явж буй нэг мэдээлэлд залруулга хийхэд, Шүүхийн шинэ хуулиар Ерөнхийлөгчийн бүх шатны шүүгчдийг томилох бүрэн эрхийг хөндөөгүй бөгөөд тиймд шүүгчдийг томилох эрхээсээ Ерөнхийлөгч татгалзах боломжгүй юм. Энэ нь Үндсэн хуульчлагдсан Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрх юм шүү” гэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах