Цэс Close

Вакцины эхний тунгаа хийлгэсэн иргэдэд 50.000 төгрөгийн урамшуулал олгож эхэллээ

Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгож буй. Иргэдийн вакцинд хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор зөвхөн хос тундаа хамрагдсан иргэдэд урамшуулал олгохоо мэдэгдээд байсан. Тэгвэл өнөөдрөөс вакцины эхний тундаа хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийг олгож эхэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхний тунгаа хийлгэсэн иргэдэд урамшуулал олгох талаар ярилцаж буй тухай өчигдөр мэдээлсэн бөгөөд уг асуудлыг шийдвэрлэж, өнөөдрөөс иргэдийн дансанд мөнгийг шилжүүлж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах