Цэс Close

Гал түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна

Булган аймгийн Хангал сум, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур сум, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт гарсан ойн түймрийг унтраахаар ОББ-ын алба хаагчид ажиллаж байна
 Булган аймгийн Хангал суманд гарсан ойн түймрийг 2025 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 06:15 цагт цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэр унтраах ажиллагаанд ОББ-ын 24 алба хаагч, 2 автомашинтай, мэргэжлийн ангийн 24 хүн, 4 автомашинтай нийт 48 хүн, 6 автомашинтай ажиллаж байна.
 Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймэр Хушаат сумын нутаг дэвсгэрт тархсан. Түймэр унтраах ажиллагаанд ОББ-ын 30 алба хаагч, 3 автомашинтай, мэргэжлийн ангийн 103 хүн, 21 автомашинтай нийт 133 хүн, 24 автомашинтай ажиллаж байна.
 Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймэр унтраах ажиллагаанд ОББ-ын 33 алба хаагч, 3 автомашинтай, мэргэжлийн ангийн 113 хүн, 15 автомашинтай нийт 146 хүн, 18 автомашинтай ажиллаж байна.
Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг Богдхан ууланд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагаанд ОББ-н 121 алба хаагч, 11 автомашинтай ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах