Цэс Close

Гэмтлийн эмч нар тохойны хиймэл үений хагалгааг хийдэг боллоо

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн/ГССҮТ/ гар сарвууны мэс заслын тасгийн эмч нар Монголдоо дахин нэг шинэ төрлийн мэс заслыг амжилттай нэвтрүүлжээ. Тодруулбал тохойн үе, атгаал ясны дутмагшлыг хиймэл үеэр солих хагалгааг хийдэг боллоо.

Уг мэс засал нь авто ослын дараах атгаалын чөмөгт ясны доод хэсэг бяцарч, үйрмэг мэт болон хугарч, эргэн сэргэшгүй болж дутмагшил үүссэн (10см орчим) ясыг орлуулах, үеийг орлуулсан, нийлмэл тохойн хиймэл үе бүхий имплантыг суурилуулан гарын хөдөлгөөнийг бүрэн сэргээх мэс засал эмчилгээ юм байна.

Хагалгаа хийлгэсэн иргэний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд мэс засал эмчилгээний дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байгааг тус эмнэлгээс мэдээллээ.

Мэс заслын баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид болон их эмч Ж.Баярмагнай, Т.Баян-Өлзий, Ц.Санжаасүрэн, мэдээгүйжүүлгийн эмч Г.Ариунболд, сувилагч Т.Гантулга, Б.Базаррагчаа, Г.Ганцэцэг нар багтжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах