Цэс Close

ДБЭТ-ын тайзнаа анх удаа Ж.Вердийн "Макбет" дуурь тоглоно

Алдарт зохиолч Уиллиам Шекспирийн "Макбет" зохиолоос сэдэвлэсэн Ж.Вердийн "Макбет" эмгэнэлт дуурийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх удаа толилуулах гэж байна. Тус бүтээлийг ДБЭТ-ын Ерөнхий найруулагч С.Баттулгын найруулгаар 2023 оны 05-р сарын 06, 07-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болгоно.

Үйл явдал XI зуунд Шотландад өрнөдөг. Цэргийн алдартай жанжин Макбет эрх мэдэлд улайран шунасан эхнэрийнхээ нөлөөгөөр өөрийн толгойгүй мэт харалган авирласаар, улс орон, ард түмнийхээ дайсан болж, улмаар амь насаа алддаг талаарх эмгэнэлт явдлын тухай өгүүлдэг.

May be an image of 1 person and text

May be a black-and-white image of 1 person and text

May be an image of 1 person and text

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах