Цэс Close

Дрейк, Крис Браун нарыг зохиогчийн эрх зөрчсөн хэмээн шүүхэд өгч, их хэмжээний нөхөн төлбөр шаарджээ

Канадын хөгжимчин, продюссер Дрейк болон R&B дуучин Крис Браун нарыг зохигчийн эрхэнд халдсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тодруулбал, тэдний хамтран гаргасан “No Guidance” уран бүтээл нь АНУ-ын уран бүтээлч Брэндон Купер болон продюсер Тимоти Валентин нарын гаргасан дууг хуулбарласан хэмээн үзсэн бөгөөд "I Love Your Dress" дууны үг, аяыг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр "No Guidance" дуунд ашигласан хэмээн үзсэн байна. Улмаар тэд нөхөн төлбөр болгож тэднээс их хэмжээний бэлэн мөнгө авах хүсэлтэй байгаагаа шүүхийн нэхэмжлэлд дурджээ. 

Брэндон Купер болон продюсер Тимоти Валентин нар "I Love Your Dress" уран бүтээл нь "No Guidance"-аас гурван жилийн өмнө сонсогчдын хүртээл болсон бөгөөд Дрейк, Крис Браун нарыг уг дууг бүхэлд нь хуулбарлаагүй ч тэдний дуунаас “санаа авсан” хэмээсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах