Цэс Close

Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан гурван хүн амиа алджээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарсны улмаас гурван хүн амиа алджээ.

Тодруулбал, тус дүүргийн 5 дугаар хороо, Экогийн 26 дугаар байрны дэргэд Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:28 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7 км замыг туулан 23:38 цагт очиход тус байрны дэргэдэх дулааны шугам сүлжээний худагт халуун усны шугам задарч дотор нь гурван хүн амиа алдсан байсныг гаргасан байна.

Баянзүрх дүүргийн харьяат иргэн Э /43 настай, эрэгтэй/, У /41, эмэгтэй/, хэн болох нь тодорхойгүй 1 эрэгтэй хүний цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах