Цэс Close

Дуучин Номин, Минжээ нар хамтран “Ганцхан“ нэртэй тоглолтоо хийхээр болжээ

Монголын рок поп ертөнц  хамгийн анхны охидын гэх тодотголтой "Спайк" хамтлаг хүч төрөн гарч ирж рок попын ертөнцөд өнгө нэмж байсан билээ. Тэгвэл тус хамтлагаас төрөн гарсан  дуучид болох Э.Минжинсор, Э.Номин-Эрдэнэ нар "Ганцхан" нэртэй vip live concert-оо энэ сарын 26-нд 18:30 цагт хийхээр болжээ.

Цагтаа цахиур хагалж монголын рок попыг өнгөлж байсан тэдний дурсамж сэргээсэн дуунуудыг нэгэн үдэш сонсох боломж ийнхүү бүрдлээ.

Дуучин Э.Минжинсор "Нүцгэн байхыг минь битгий хараарай" "Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу" Э.Номин-Эрдэнийн хувьд "Үүр гийх шиг чи минь ирсэн", "Оддын дор амьдрах сайхан" зэрэг хит болсон уран бүтээлүүдийг олны хүртээл болгож байсан билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах