Цэс Close

Дэльта вурисын улмаас зарим улс орнууд ХЯЗГААРЛАЛТАД байна

Дэлхийн улс орнууд коронавирусний халдварын улмаас бараг хоёр жил орчим хөл хорионы дэглэмтэй хөтлөлцөн амьдарч байна. Хэдийгээр вирусний эсрэг вакцин гарч дэлхий нийтээрээ вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн ч коронавирус хувьсан өөрчлөгдөж дэлхий нийтийг дахин дахин сорьсоор байгаа юм. одоогоор коронавирусний дельта хувилбар хамгийн их айдсыг дагуулж байгаа бөгөөд дельта бирус бүртгэгдсэн томоохон улс болох Япон, Солонгос, Австрали болон Англи улсад нөхцөл байдал ямар байгаа талаар товчхон дурдъя. 

Япон

Япон Улсын Токио хотод коронавирусний дельта хувилбарын тархалтын аюулаас сэрэмжилж 2021 оны долоодугаар сарын 12-аас наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл хорио цээрийн дэглэмийн дөрөвдүгээр зэрэглэлд шилжин онцгой байдал зарлажээ.

Хэдий тус улсад онцгой байдал зарласан ч 20-50 насныхан делта верусний халдвараар өвчлөх нь багасаагүй бөгөөд харин ч халдвар авсан хүмүүсийн биеийн байдал хүндрэх нь ихэссэн байна.

Одоогоор тус улс ресторан, хоолны газар, кафе, их дэлгүүр болон үйлчилгээний бизнесийн бусад байгууллагуудад хорио цээрийн дэглэмийг чанд сахиж ажиллах, үйлчилгээг орой эрт хаах мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг иргэддээ зөвлөж байна.

БНСУ

БНСУ-ын Засгийн газраас коронавирусний халдварын тархалтыг хумих, ялангуяа Делта мутацит вирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор долоодугаар сарын 12-ны даваа гарагийн 00.00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэмийг хамгийн өндөр түвшин буюу дөрөвдүгээр түвшинд ахиулах шийдвэр гаргасан.

Улмаар хөл хорионы дэглэмийн үед тус улсын иргэд  18.00 цагаас өмнө дөрвөөс дээш хүн, 18.00 цагаас хойш хоёроос дээш хүн нэг дор цуглахгүй байх ёстой бөгөөд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, үйлчилгээний газрууд 10 цагаас хойш зөвхөн хүргэлт хийхийг зөвшөөрсөн юм.

Одоогоор бүртгэгдэж байгаа халдварын нийт тохиолдлын 85 хувь нь Сөүл хот болон Кёнги мужийн бүс нутагт илэрч байгаа бөгөөд гол төлөв  20-30 насныхан өвчилж байгаа талаар тус  улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Австрали

Австралийн гурван хэд хэдэн мужид коронавирусний дельта  хувилбарын халдвар тархалтыг зогсоох зорилгоор дахин хөл хорио тогтоожээ. Үүнд тус улсын 15 сая орчим австраличууд буюу хүн амын тал хувь нь хамрагдаж байгаа бөгөөд ийг хөл хорьжээ.

Хөл хорио тогтоосон мужуулын оршин суугчид хүнсний дэлгүүр орох, спортоор хичээллэх болон хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд гэрээсээ гарахыг хориглосон байна.

Тус улсын хувьд иргэдээ вакцинжуулах ажил нилээд хойрго явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт иргэдийн 20 хувийг ч дархлаажуулж амжаагүй байгаа юм. Үүнийгээ тус улсын Засгийн газраас худалдан авсан файзер вакцины хүрэлцээ бага мөн  АстраЗенека вакцинаас үүдэн цус бүлэгнэх сөрөг шинж илэрч байгаа учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй авсантай холбон тайлбарлажээ.

Их Британи

Их Британид коронавирусний дөрөв дэх давалгаа эхэлсэн хүнд үед тус улсын Засгийн газраас тогтоосон хөл хориогоо цуцлах шийдвэр гаргасан.  Ингэхдээ тэд хөл хаориог цуцалсанаар халдварын тоо нэмэгдэхээс гадна нас баралт нэмэгдэнэ гэдгийг иргэддээ хэлсэн юм. Энэ шийвэр нь тус улсын иргэдийг төдийгүй олон улсын анхаарлыг ихээр татаж байна.

Тус улсын хувьд коронавирусний халдварын тархалтаараа Европдоо дөрөвдүгээр байранд жагсч байгаа боловч эрчимтэй нэмэгдэж байгаа халдварын тооноос болж жагсаалтын гуравдугаарт байгаа Турк улсын урд жагсах магадлал өндөр байгаа юм.

Харин вакцинжуулалтын хувьд дэлхийд дээгүүр байрт жагсаж байгаа. Тодруулбал, тус улс насанд хүрсэн иргэдийнхээ 70 орчим хувийг вакцины хоёрдугаар тунд хамруулсан бол 90 орчим хувийг вакцины нэгдүгээр тунд хамруулсан гэсэн тоон мэдээтэй байгаа юм.

эх сурвалж: bbc.com

reuters.com

japantimes.co.jp

yonhap

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах