Дээд шүүх: Н.Номтойбаярт оноосон 5,5 жилийн хорих ялыг НЭГ ЖИЛИЙН хорих ял болголоо
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж, таван жил таван сар хорих ял оноосон.
Харин дээд шүүхээс шүүгчдэгч Н.Номтойбаярт оногдуулсан 5 жил 5 сарын хорих ялыг нэг жил болгон хөнгөрүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хаслаа.
Сэтгэгдэл үлдээх