Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Ина Марчюлёнитетай уулзлаа
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад Монгол Улсын өмнө тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх санал санаачилгын талаар санал солилцсон юм.
Уулзалтын үеэр Элчин сайд Европын холбооны үйл ажиллагаанд жендэрийн болон эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудал чухал ач холбогдолтойг онцолсон. Мөн Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, Европын холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд манлайлан оролцох, цаашид жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр дэмжин, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл үлдээх