Цэс Close

Ерөнхийлөгчийн сонгууль 2021: Гадаадад байгаа иргэд 5 дугаар сарын 30-31-ний өдөр саналаа өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий (18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай) иргэн сонгуульд оролцож санал өгөх эрхтэй. 

Хэрэв зээ оршин суугаа гадаад улсад нь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байдаггүй, эсхүл гадаад улсад тогтоосон цар тахлын хөл хорио болон олон улсын нислэгийн хуваарь зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан өөрийн байгаа гадаад улсад суугаа, эсхүл тухайн улсыг хавсран суугаа  ДТГ-т очиж саналаа өгөх боломжтой.

Гадаадад байгаа монголчууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо дараахь байдлаар бүртгүүлнэ:

  • биечлэн очиж Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт Салбар комисст өгнө
  • эсхүл Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт шуудан буюу цахим шуудан, факсаар Салбар комисст хүргүүлэх юм байна.

Хугацаа: Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 05 дугаар тогтоолоор гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-31-ний өдөр авахаар тогтоосон бөгөөд  тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цагт зохион байгуулна.

Байр: Сонгогчдын санал авах ажиллагааг тухайн ДТГ-ын Салбар комиссоос тогтоосон санал авах байр (ДТГ-ын байр)-нд зохион байгуулна. Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг санал авах өдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сонгогчдод зарлан мэдээлнэ. Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг 2021.5.25-ны өдрөөс өмнө салбар комисс өөрийн байранд ил тавьж, цахим хуудсанд байршуулан сонгогчдод өөрийн мэдээлэлтэйгээ чөлөөтэй танилцах бололцоогоор хангах юм байна.Х.НАРАН

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах