Цэс Close

Женко Х.Баттулга Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарласан хэдийг эргэж, “ажлаа шалгав”

Өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга талбай дээр гэнэт гараад ирэв. Өөрийг нь дэмждэг, АН-ынхан нь өлсгөлөн зарлаад хэд хонолоо. Тэднийг эргэж очиж хэдэн үг хэллээ.

Тэр хоорондоо хэд хэдэн хүнийг муулаад авлаа. Улиг болсон оффшороо ярив. Жилжин гүтгэсэн улстөрчийнхөө нэрийг мөн л хэлээд авна лээ. Өөрийн дуудсан хэвлэлүүдээ дагуулчихаж. “Нямбаатар сайд  овоохой шийдэж өгөхгүй байна уу” гэж ирээд асууж байна.

Сүрийг үзүүлж хэрэгт хэрэггүй хэдэн үг хэлээд авна лээ. УИХ-ын гишүүдийг нэрлэж, бүртгэлээ.  Харин нийтийн сүлжээгээр түүнийг “Өгсөн үүрэг даалгавраа хэрхэн биелж байгааг шалгаад явлаа” гэлцлээ.  Юутай ч бүрэн эрх нь удахгүй дуусах гэж байгаа тэрээр өш хонзон өвөрлөсөөр байгаа нь илт.

Б.ГАРМАА

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах