Цэс Close

Жүжигчин Алек Бодуин кино зураг авалтын үеэр санамсаргүйгээр хүний аминд хүрчээ

Холливүүдийн алдарт жүжигчин Алек Бодуин "Rust" киноны зураг авалтын үеэр гал алдсаны улмаас зургийн дарга нь амиа алдаж найруулагч Жоел Соуза шархдан, эмнэлгийн тусламж аван, эмчлүүлж байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ.

АНУ-ын мужийн цагдаа нарын мэдээлж байгаагаар Алек Бодуин санамсаргүй гал алдсан бөгөөд кино зургийн даргаар ажиллаж байсан 42 настай Халина Хачинс шархаа даалгүй нас барж, найруулагч 48 настай Жоел Соуза шархадсан байна.

Үйл явдал "Bonanza Creek Ranch" гэх алдартай зураг авалтын талбайд болсон бөгөөд Алек Бодуин сайн дураараа байцаалт өгчээ.

Алек Бодуин тус киноны туслах продюсерын үүргийг гүйцэтгэж байснаас гадна тус кинонд 13 настай хүүгээ санамсаргүй хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа дүрийг бүтээж байсан аж.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах