Цэс Close

ЗУРГААН жилийн бүрэн эрхтэй ЗУРГАА дахь Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Монгол Улсын Үндэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу ЗУРГААН жилийн бүрэн эртэй зургаадах Ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлж байна.

Энэ удаагийн сонгуульд МАН-аас Монгол Улсын 30, 31 дэхь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүллээ. Харин АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, ХҮН-аас УИХ-ын гишүүн асан Д.Энхбат нар өрсөлдөхөөр болж үнэмлэхээ гардаж авч, сурталчилгаагаа эхлүүллээ.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн Монгол” уриатайгаар сонгуулийн сурталчилгааг эхлүүлж байгаа бол АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэ “Дарангуйлалгүй Монгол-Ардчилсан Монгол” гэх уриатай ХҮН-ын нэр дэвшигч Д.Энхбат “Монгол чадна” уриаг дэвшүүлж байна.

У.Хүрэлсүх:  “Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хууль бус, шударга бус тогтолцоог таслан зогсооход анхаарал тавьж ажиллана. Хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоог, эрх зүйт төрөө бэхжүүлнэ. Монгол Улс бол нэгдмэл нэг улс. Ард түмний эв нэгдлийг сахин хамгаална. Байгалийн баялаг бол бурхны хишиг. Тэр утгаараа монголын иргэн бүр байгалийн баялагаас ижил тэнцүү хүртэж байх ёстой. Тиймээс баялгийн сан байгуулж, түүнээсээ бүтээн байгуулалтуудаа санхүүжилт, иргэддээ ногдол ашиг олгодог байхад анхаарал тавьж ажиллана.” гэж ярилаа.

С.Эрдэнэ: “Өнөөдрийн сонгууль бол туйлын хариуцлагатай сонгууль. Хэн нэгэн хувь хүнийг сонгох биш Монголын төрийг тогтвортой, аливаа эрсдэлгүй байх сонголтыг хийнэ. Бид өөрт байгаа бүхий л хүч чадлаа дайчлан тулаанд итгэл төгс ялах болно” гэлээ.

Д.Энхбат: “Монгол төрийн нэгдмэл байдлыг хадгалж, гурван салаа мөчрийн уялдааг хангаж, гадаад тулгуур бодлогыг өвлөж, Монголын ард түмнийхээ төлөө зүтгэнэ. Энэ сонгуульдаа нээлттэй, шударгаар ажиллах болно. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадвал нам бус нас хүйс үл харгалзсан Монголын хамгийн чадварлаг, туршлагатай хүмүүсийн хамтрасан баг байгуулж, Монгол хүн бүхнийг чадна гэдгийг харуулах болно” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах