Цэс Close

Зөвлөх инженерүүд цуглаж, дундын эзэмшлийн шугамын засвар үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос салбарын инженерүүдийн оролцоотой, нээлттэй хэлэлцүүлэг бүхий зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн 2024 оноос эхлэн жил бүр уламжлал болгон тухайн жилийн онцлог сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлын гарц шийдлийг тодорхойлох зорилгоор зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн хувьд “Ус хангамж, ариутгах татуургын дундын эзэмшлийн шугам сүлжээний засвар, үйлчилгээнд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвийн хүрээнд болох энэхүү хэлэлцүүлэгт улсын хэмжээнд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын 100 гаруй мэргэшсэн, зөвлөх зэрэгтэй инженер оролцож санал бодлоо солилцож байгаа юм.

Тус арга хэмжээг 2024 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн бөгөөд тухайн жилийн онцлог сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлаа ярилцан, шийдэл, гарц тодорхойлдог аж.

Арга хэмжээг нээж Хот, суурины ус хангамж, ариутгах татуулгын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны дарга Г.Цогтсайхан нээсэн бөгөөд ус хангамжийн ариутгах татуургын системийн дундын эзэмшлийн шугамын засвар, үйлчилгээнд тулгарч буй хүндрэлүүд, салбарт хэрэгжүүлж буй шилдэг туршлага, техник, технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх талаар хэлэлцэхээр шилдэг 100 гаруй инженерүүд цугларсан байна. Та бүхний дундаас гарсан санал, санаачилга, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлэн, биелэлтийг хангуулах ажил хийгдэнэ гэдгийг энэ үеэр онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах