Цэс Close

Зөвшөөрөгдсөн вакцин тариулсан гадаадын иргэдэд АНУ-ын хил нээлттэй

АНУ-ын эрх баригчид арвандүгээр сарын 8-наас эхлэн коронавирусний вакцины бүрэн тунг хийлгэсэн гадаадын жуулчдыг нутаг дэвсгэртээ чөлөөтэй нэвтрүүлэх болсон талаар мэдээлжээ.

Гэхдээ энэхүү эрх нь тус улсын Эрүүл мэндийн яамны Хүнс, эмийн чанарын хяналтын газраас /FDA/ баталсан эсвэл Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн хүмүүст л хамаарна гэдгийг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээдэгдсэн байна.

Одоогийн байдлаар ДЭМБ Америкийн “Moderna”, “Pfizer” болон тус компанийн Герман түнш BioNTech, “Johnson & Johnson”, Их Британи-Шведийн “AstraZeneca” компаниудын вакцин, Энэтхэгийн “Covishield” вакцин, Хятадын “Sinovac Biotech”, “Sinopharm” компаниудын вакцин гэсэн долоон вакциныг коронавирусний цар тахалтай тэмцэхэд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Харин Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Moderna”, “Pfizer-BioNTech”, “Johnson & Johnson” компаниудын вакциныг бүртгэсэн байна. Тиймээс ОХУ-ын коронавирусний вакцинуудыг тариулсан аялагчид энэ жагсаалтад орохгүй юм.

эх сурвалж: reuters

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах