Цэс Close

Иргэний Зориг Ногоон нам Дорнод аймгаас сонгуулийн сурталчилгаагаа эхэллээ

УИХ-ын 2024 оны сонгуульд Иргэний Зориг Ногоон Нам /ИЗНН/ наран ургах зүг Дорнод аймгийн Чойбалсан хотоос зургадугаар сарын 10-ны өдөр сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ. Иргэний Зориг Ногоон намын дарга, УИХ-ын гишүүн асан Батын Батбаатар тэргүүтэй намын гишүүд иргэдтэй уулзалт хийж байна.

Энэ үеэр Иргэний Зориг Ногоон Намын дарга, УИХ-ын гишүүн асан Батын Батбаатар хэлэхдээ “Улс орон даяар сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэн. Намын гишүүд дэмжигч, иргэд олон нийттэй уулзалт хийж мөрийн хөтөлбөр, зорилгоо танилцуулж  байна. Иргэдийн санаа бодлыг сонсч, иргэдтэйгээ хамтран ажиллана. Хэдхэн хоногийн дараа Монголын ард түмэн Үндсэн хуульд заагдсан төр барих эрхээ эдлэх гэж байна. 2024 оны 06-р сарын 28-ны өдөр  шийдэх эр ЗОРИГ-той байх өдөр. Өөрчлөх эр ЗОРИГ-той байх өдөр. Мөн ард иргэдийн боломжийг хулгайлсан, иргэдийн ирээдүйг хулгайлсан хулгайч нарыг яллах өдөр байх болно гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэв.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Иргэний Зориг Ногоон намаас 71 нэр дэвшигч дэвшүүлсэн байгаа.

Зүүн бүс УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Иргэний Зориг Ногоон намаас Энхтөрийн Пүрэвсүрэн, Төмөр-Очирын Чинбат, Дамдинсүрэнгийн Дарамдорж, Доржийн Түмэнбаяр, Дашдондогийн Дагвасүрэн, Александрын Баярсайхан нарын хүмүүс нэр дэвшиж байна.

Намын дарга Батын Батбаатар Дорнод аймгийн Чойбалсан хотод нэр дэвшигч нартаа үнэмлэх гардуулан өгч, амжилт хүслээ. Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогод үнэт хувь нэмрээ оруулж ирсэн ИЗНН нь хэрэгжүүлэх бодлого, мөрийн хөтөлбөртөө өнөөгийн тэгш бус байдал, тогтолцооны гажуудлыг арилгаж, хүний эрх, ардчиллын зарчим, эрх мэдлийн хуваарилалт, иргэдийн эрх чөлөөг хамгаалах зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж, шинээр 20 орчим хуулийн төсөл санаачлан батлуулахаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Улс төрийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны үзэл санаагч тээгч Иргэний Зориг Ногоон нам цаашид байгаль орчны тогтвортой байдлыг хангах, цөлжилтийг сааруулахад гол анхаарал тавьж ажиллах, ногоон бодлого хэрэгжүүлнэ гэдгээ уулзалтын үеэр хэлж байв.

ИЗНН энэ сонгуульд “ЗОРИГТОЙ БАЙ” уриатайгаар Зоригтой өөрчилье, Зоригтой шинэчилье, Зоригтой шийдье гэж  уриалж байна.

Иргэний Зориг Ногоон Намын сонгуулийн штаб 

  
 
 
 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах