Маргаашнаас эхлэн гурав хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд буюу ирэх ням гарагт болно. Үүнтэй холбогдуулан хотын дарга захирамж гаргасан байна.
Уг захирамжаар энэ сарын 9,10,11-нд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, зарахгүй байхыг хориглосон байна. Мөн хугацаанд олон нийтийг хамарсан урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй, захууд ням гарагт ажиллахгүй юм байна.
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд: 70 дугаар зүйл.Санал авах өдөр хориглох үйл ажиллагаа
- 70.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана:
- 70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
- 70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;
- 70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.
Сэтгэгдэл үлдээх