Цэс Close

Кристиано Роналдо 110, 111 дэх гоолоо хийж, шинэ рекорд тогтоолоо

Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-ий эрх олгох урьдчилсан шатанд Португаль, Ирландын багтай тоглолоо.  Энэхүү тоглолтонд Роналдо шигшээ багийнхаа төлөөх 110 болон 111 дэх гоолуудаа оруулж, олон улсын түвшинд хамгийн олон гоол оруулсан гэх Ираны домогт хөлбөмбөгч Али Даеигийн 109 гоолын амжилтыг эвдлээ.

Улмаар Португалийн баг Ирландын багыг 2:1-ээр ялалт байгууллаа.

1993 оноос 2006 оны хооронд 109 гоол хийсэн Али Даеигийн рекордыг euro 2020 тэмцээнд Криштиану Роналдо 109 дэх гоолоо хийж тэнцүүлжээ.

Рекорд эвдэж, багтаа ялалт авчирсан Роналдо тоглолтын дараа “Баяртай байна. Гэхдээ зөвхөн рекорд эвдсэндээ биш харин бидэнд тохиосон онцгой мөчийн төлөө баярлаж байна. Тоглолтын төгсгөлд хоёр гоол орууллаа. Багийнхныхаа хийсэн зүйлд талархаж байна. Бид эцсээ хүртэл бие биедээ итгэсэн. Сэтгэл хангалуун байна” хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах