Цэс Close

Куман Германы өмсгөлөөр бөгсөө арчсан шалтгаан

[cmsmasters_row data_shortcode_id="tvt3u79ukj" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="mbaeay54nr" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="c3s8glgre8" animation_delay="0"]

Уржигдар Германы шигшээ баг түүхэндээ анх удаагаа 0:6-ээр хожигдож, хөлбөмбөгийн ертөнц даяар шүүмжлэл, гоочлолын бай боллоо. Тэгвэл Германы шигшээ багийг үүнээс өмнө элдэвлэж, доромжилсон нэгэн хүн байдаг нь эдүгээ Испанийн “Барселона”-гийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж буй Рональд Куман юм.

Рональд Куман бол хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан хамгаалагчаас гадна Германы өмсгөлөөр олны нүдний өмнө бөгсөө арчиж танхайрсан ганц хүн. Энэ явдал 1988 оны зургаадугаар сарын 21-нд тохиох болно.

Гэхдээ үүнээс өмнө яагаад ингэтлээ Германыг үзэн ядаж элдэвлэх болсныг түүхэн эх сурвалжаас хөөн бичье. Энэ бол Дэлхийн хоёрдугаар дайнаас үүдэлтэй. Адольф Хитлерийн өдүүлсэн дайнд дэлхийн хагас нь өртөхөд Голландын дөрвөн сая иргэн амиа алдаж, энэ улс бүхэлдээ сүйрсэнтэй ялгаагүй болжээ. Тиймээс бид өмнөх хөршөө үздэггүй шиг голландчууд Германыг үзэн яддаг. Энэ хоёр улсын шигшээ баг таарах бүртээ үзэн ядалтаар зэвсэглэн “тулалддаг” уламжлалтай болжээ.

1970-аад онд Голландын шигшээ багийн алдартай хагас хамгаалагч Вим Ван Хаген “Би Германчуудыг үзэн яддаг. Тэд миний аавыг, миний эгчийг мөн хоёр ахыг минь хөнөөсөн. Тиймээс би тэдний багтай таарах болгондоо үзэн ядалтаар асч бадардаг” хэмээн хэлсэн нь маш хүчтэй уриалга болсон байна.

1980-аад оны Германы шигшээд тоглож явсан Карл-Хайнц Ферстер “Голландчуудын хувьд биднийг хожихоос илүү юм нэгээхэн ч үгүй. Тэд биднийг яс цуснаасаа үзэн яддаг” хэмээн өгүүлж байлаа.

Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар Герман-Голландын шигшээ баг анх том тэмцээнд таарсан нь 1974 оны ДАШТ-ий финал байлаа. Нисдэг Голланд хэмээх домогт Йохан Кройффын Голландын шигшээг тэгэхэд Германы шигшээ 2:1-ээр хожиж, дэлхийн аваргын цомыг гардсан юм.

Дөрвөн жилийн дараагаар ДАШТ-ий хэсгийн тоглолтод хоёр баг дахин таарч 2:2-оор тэнцлээ. Тус тоглолтын дараагаар Карл-Хайнц Румменигге “Аймшигтай дарамттай хэцүү тоглолт боллоо. Энэ хэвлэлийнхэн даарин дээр давс нэмж, нөхцөл байдлыг улам муутгалаа. Голландчууд хөлбөмбөгийн тоглолтыг өс хонзонгоо авах арга хэрэгсэл болгож буй нь ичгэвтэр юм. Дэлхийн хоёрдугаар дайны өшөөг талбай дээр авч болохгүй шүү дээ” гэж мэдэгдэхэд хүрч байв.

Үүнээс хойш 1980 оны Европын АШТ-ий хэсэгт хоёр баг дахиад таарахад Герман мөн л 3:2-оор ялалт байгуулжээ. Тоглолтын дараагаар хоёр багийн тоглогчид хоорондоо зодолдож дууссан байдаг.

Ингээд нийтдээ гурван удаа том тэмцээнд таарахдаа хоёр хожигдож, нэг тэнцсэнээр Голландын шигшээ 1988 оны Европын АШТ-ийг угтсан юм. Өст хүн өлийн даваан дээр гэдэг шиг тэд шөвгийн дөрөвт Германтай учраа таарах нь тэр.

1988 оны зургаадугаар сарын 21. Германы Хамбургт болсон энэ тоглолтод Голландын шигшээ өшөөгөө авахаар хатуу шийджээ. Улбар шаруудын сэгсгэр ахлагч Рууд Гуллит тоглолтын өмнө “Гараад тэднийг шараад идчихье!” хэмээн хашгирсан бөгөөд Марко Ван Бастений тоглолтын төгсгөлд оруулсан гоолоор 2:1-ээр хожсон түүхтэй.

Энэ тоглолтод эхний гоолыг Рональд Куман оруулсан юм. Тэрбээр тоглолтын дараагаар Германы шигшээгийн Олаф Тонтой өмсгөлөө солилцсоноо фанатуудын өмнө очмогцоо өмсгөлөөр нь бөгсөө арчиж харуулах нь тэр. Үүнийг харсан Германы фанатууд Куманыг амьдаар нь идэхээс ч буцахгүй болтлоо уурсан бухимджээ.

Хэдэн хоногийн дараагаар Куманаас сэтгүүлч тухайн үйлдэлдээ харамсаж байгаа эсэхийг асуухад “Ер нь дэмий юм хийснээ мэдэж байна. Гэхдээ харамсаж байна уу гэвэл харамсаад байгаа юм алга” гэжээ. Харин Куман аав Мартин Куман “Миний хүү бусдыг ингэж муухай доромжилсон нь өөрөө “доошоо орсон хэрэг” хэмээн буруутгасан” байна.

Тэгвэл Олаф Тон “Ингэхийн оронд миний ахиллын шөрмөс рүү нэг сайн жийгээд орчихгүй дээ. Гэхдээ би Куманыг уучилсан. Тэр хэнийг ч гэмтээгээгүй, мөн хөнөөгөөгүй. Сэтгэл хөдлөлдөө автсан үед хүмүүс юу л бол юу хийхэд бэлэн болдог. Тэгээд ч тоглолт цэвэр үзэн ядалт, өширхөл дээр өрнөсөн” хэмээн ярьсан юм.

Olaf Thon (born 1 May 1966) — Germany NFT Midfielder (1984–1998)

Голландын мөн нэг сэтгүүлч залуу тэр хожлын дараагаар Германы сэтгүүлчид рүү бөгсөө харуулж, бардамнасан хэрэг ч давхар шуугиулаад амжсан байна.

Голландын хэвлэлүүд тэр хожлын дараагаар “Ашгүй нэг өшөөгөө авлаа” гэх утгатай гарчгаар дүүрч байв. Ер нь финалын тоглолтод ЗХУ-ыг хожсоноос Германыг шөвгийн дөрөвт хожсон нь Голландчуудад илүү чухал байсан гэлтэй. Ахлах дасгалжуудагч Ринус Михелс ч үүнийг нотлох мэт “Хөлбөмбөг бол дайн. Тиймээс бидний хувьд жинхэнэ финал шөвгийн дөрвийн тоглолт байсныг голланд хүн бүр мэдэж байгаа” хэмээн түүхэнд бичигдсэн үгээ хэлжээ.

Тэгвэл Улбар шаруудын хаалгач Ханс Ван Брекелен “Тэр тоглолтын өмнө би 1974 оны ДАШТ-ий финалыг жаахан хүү үзэж байснаа санасан юм. Ах нарынхаа хэрхэн сэтгэлээр унаж талбайгаас гарсныг харсан болохоор миний уур хилэн дээд цэгтээ хүрсэн. Өнөөдөр ингэж хожиж, өмнөх үеийнхээ хөлбөмбөгчдийн магнайг тэнийлгэж, дайны хөлд зовж зүдэрсэн ард түмнийхээ өшөөг авсандаа баяртай байна” хэмээн өгүүлжээ.

Нэг их олон үггүй залуу Марко Ван Бастен хүртэл “Аварга болох сайхан. Гэхдээ аварга болох замдаа адгийн муу германчуудыг хожих бүр сайхан” хэмээн хэлж байлаа.

Гэхдээ тэр хожигдлын дараагаар Германы шигшээ багийн ахлах дасгалжуулагч, домогт Франц Беккенбауэр Голландын шигшээгийнхний хувцас солих өрөөнд орж, тэдэнд баяр хүргэн гар барьсан юм билээ.

Герман-Голландын өрсөлдөөний дуулиан шуугиан үйлдэл үүгээр дуусаагүй ээ. Хоёр жилийн дараагаар 1990 оны ДАШТ-ий хасагдах шатанд хоёр баг дахин таарч, германчууд 2:1-ээр хожих болно. Энэ тоглолтын үеэр Руди Фёллер, Франк Райкаард нар хөөгдсөн нь хөлбөмбөгийн түүхэн дэх бас нэгэн увайгүй явдалд тооцогддог. Гэхдээ энэ бол бас нэгэн өөр түүх юм.

Р.Гэгээ

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах