Цэс Close

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол улсын Ерөнхий сайдаар дэмжлээ. Чуулганы хуралдаанд 67 гишүүн оролцож 58 гишүүн дэмжсэнээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдлоо. 

Өдгөө 41 настай Л.Оюун-Эрдэнэ ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших хамгийн залуу Ерөнхий сайдуудын нэг болж байна.  Улмаар шинээр томилогдсон Ерөнхий сайдад Засгийн газраа богино хугацаанд, мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлж УИХ-д танилцуулах чиглэл өглөө. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах