Цэс Close

Манжукич сарын цалингаасаа татгалзжээ

34 настай хорват довтлогч Марио Манжукич өнгөрсөн гуравдугаар сард гэмтлийн улмаас нэг ч тоглолтод гараагүй тул энэ хугацааны цалингаа авахгүй гэдгээ Италийн “Милан”-ы удирдлагад дуулгажээ.

Италийн “Милан”-ы удирдлага Марио Манжукичийн энэхүү шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч, түүний цалинг коронавирусийн цар тахлын үед эдийн засгийн хүнд байдалд байгаа хүүхэд залууст туслах санд хандивлахаар болсон байна.

Цар тахлын улмаас дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэж, олон клуб санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан энэ цагт Манжукичийн шийдвэр сайны үлгэр жишээ болж байна гэж хэвлэлүүд мэдээлэв.

“Мариогийн зүгээс маш гайхалтай шийдвэр гаргалаа. Тэр тамирчин хүний ёс зүй, хүн чанар, клубээ хүндлэх ухаан ямар байдгийг харууллаа. Клубын зүгээс түүний цалинг коронавирусийн цар тахлын үед эдийн засгийн хүнд байдалд байгаа хүүхэд залууст туслах санд хандивлах болно” хэмээн Миланы клубын ерөнхийлөгч Паоло Скарони мэдэгджээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах