Цэс Close

МАН-ын УЗ-ийн гишүүд Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж шинэ Ерөнхий сайдыг сонгох гэж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус хуралдаанаар Г.Занданшатарыг 100 хувийн саналаар  дараагийн Ерөнхий сайдад дэмжжээ.

Энэ талаар МАН-ын УЗ-ийн гишүүн Ч.Хүрэлбаатар: "2016 оноос хойш анх удаа хүчтэй сөрөг хүчинтэй болж байна. Хүчтэй сөрөг хүчинтэй ажиллана гэдэг бол эрүүл процесс. Онцгой эв нэгдлийг хангаж ажиллах ёстой. Засгийн газар УИХ-аас бүрэлдэх нь зүйтэй. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэ байна. Төсвийн орлого бүрдэхгүй байна. Нэлээд хэмжээний зээл авах хэрэгтэй байна. Тэгэхээр үүнээс эхлэх ёстой. Валютын нөөц буурч байна. Энэ зэргээс эхлээд анхаарах нь зүйтэй. 14 мега төслийг эргэн харах ёстой. Засгийн газрын сайд нарыг томилох асуудал бол Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. МАН-ын Бага хурлын шийд гараагүй байхад үүнийг ярих эртэднэ" гэлээ.

Г.Занданшатарын намтар:

Боловсрол

  • 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
  • 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

Ажилласан байдал

  • 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
  • 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
  • 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
  • 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
  • 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020-2024 он хүртэл УИХ-ын дарга
  • 2024 оноос ЕТГ-ын дарга

Шагнал

  • 2004 онд "Санхүү банкны тэргүүний ажилтан”
  • 2006 онд "Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”
  • 2009 онд "Алтангадас” одон
  • 2011 онд "Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”

Гадаад хэл: Англи, Орос

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах