Цэс Close

Маргаашаас автобусанд зорчих төлбөр ₮1000 болно

Нийтийн тээврийн бодлогын газраас тээврийн шинэ систем болон 1000 төгрөгөөр зорчих болсон талаар мэдээллээ.

Нийтийн тээврийн бодлогын газраас тээврийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж:
Нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тариф 2014 онд өөрчлөлт орсон цагаас дахин өөрчлөлт ороогүй. Нийслэлийн ИХТ, НЗДТГ-ын санаачилгаар нэмэхээр өөрчлөлт оруулсан. Гэхдээ энэ нь ердөө үнэ нэмэгдсэн гэсэн үг биш. Иргэн тухайн өдөр дөрвөн удаа зорчиход 1000₮ байх, тодруулбал тухайн өдрийн эхний зорчилтод карт уншуулахад шууд 1000₮ татагдана.

Мөн дамжин суулт 30 минутаар хязгаарладаг байсан бол хугацаа хязгаарлахгүй болсон ба дараагийн автобусанд дамжин суухдаа өөр чиглэлд суух ёстой байсан бол чиглэл харгалзахгүй болсон.

Нийтийн тээврийн хоёр систем хэрэгжиж байгаа ба U-money картаа цэнэглээд ашиглах нөхцөл хэвээр юм. Төлбөрийн шинэ систем нь картаа худалдаж аваад уншуулах боломжтой. Нийслэлд 100 байршилд киокс машин байршуулсан ба тэнд картаа худалдаж авах болон цэнэглэх үйлчилгээг үзүүлж байна. Хэрэв карт авахгүй гэвэл нэг удаагийн QR кодоор цэнэглэж, автобусандаа уншуулж болно.

Бэлэн мөнгөөр үйлчлэх боломжтой байхад мөнгөн дэвсгэртийг урж тастах зөрчил гарч байсан тул хориглосон ч картаа уншуулахгүй байх тохиолдол их гарах болсон. Тиймээс 2024 оны тавдугаар сараас бэлэн мөнгийг дахин зөвшөөрсөн ба нийт өнгөрсөн онд 149 сая зорчилт хийсний 8,5 сая нь бэлэн мөнгөөр зорчсон байсан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картад өөрчлөлт байхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах