Цэс Close

Маргааш СЭМҮТ-ийн баруун уулзвараас Шархадны эцэс хүртэлх авто замыг нээнэ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, СЭМҮТ-ийн баруун уулзвараас хойш Шархадны эцэс хүртэлх авто замыг хааж, шинэчлэх ажил өнөөдөр өглөөнөөс эхлэн өрнөж байна.

Тус замын хөдөлгөөнийг маргааш буюу тавдугаар сарын 5-ны 05:00 цагт нээх хуваарьтай бөгөөд энэ хугацаанд авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэх аж.

Харин өнөөдөр орой 23:00 цагт Баянгол дүүргийн 1-р хороо, Нарны гүүрний баруун талын авто замаас УБТЗ-ын хойд талын автобусны буудал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.

Замын засвараас гадна нийслэл хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэглэгээний ажлын хүрээнд Нийслэл хүрээний өргөн чөлөөний авто замд тэмдэглэгээ хийгдэж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах