Цэс Close

Меган Маркл ном гаргамагцаа оюуны өмчийн хулгайд сэрдэгдэв

Их Британийн Хатан Хаан Елизаветагийн ач хүү Харритай гэрлэсэн афро-америк бүсгүй Меган Маркл хүүхдэд зориулсан ном гаргажээ. Мэргэжлийн жүжигчин гэгддэг тэрбээр ийнхүү өөрийгөө зохиолчийн ажилд сорьж үзсэн ч тэр даруйдаа оюуны хулгайд сэрдэгдэн бас нэгэн дуулианы баатар боллоо.

Номын нэр нь The Bench. Ном бичих эхний сэдэл нь хүүгээ төрсний дараагаар нөхөртөө зориулан бичсэн шүлэгнээс эхтэй гэнэ. Тэрхүү шүлгийг номд оруулахдаа Харриг цэргийн хувцастайгаар дүрсэлсэн байна.

Ном зургаадугаар сарын 8-нд худалдаанд гарах юм байна. Гэвч худалдаанд гарахаас өмнө л оюуны хулгайд сэрдэгдээд эхэлсэн гэнэ. Түүний номын хавтас болон доторхи сэдэв, зураг дүрслэл, өнгө будгууд нь The Boy and The Bench номтой дэндүү гэмээр адилхан байгаа ажээ. Корринн Эйвериссийн энэхүү ном 2018 онд хэвлэгдсэн юм байна. Номд аав хүү хоёрын харилцааны тухай голцуу өгүүлэх бөгөөд хоёр номын зураг дүрслэлүүд хоорондоо их адилхан болжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах