Цэс Close

МЗХ: О.Гэрэлт-Одыг МЗХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн

Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгчийг байгууллагын үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн хэмээн Удирдах хорооноос нь өнөөдөр мэдээллээ. 

Тэд МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Одыг МЗХ-ны үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн, байгууллагын өмч хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, нуун дарагдуулсан, байгууллагын үнэт зүйл, үндсэн зорилго, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн тул Монголын залуучуудын холбооны Үндэсний залуучуудын зөвлөлийн гуравдугаар хуралдаан хүртэл МЗХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн тэд сүүлийн гурван сарын хугацаанд үүсээд байгаа нөхцөл байдал нь үндсэн дүрэмтэй холбоотой. Өөр өөрөөр тайлбарласан байдаг. Тиймээс Үндэсний залуучуудын зөвлөлөө хуралдуулж, үндсэн дүрмээ өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн барилгатай холбоотой асуудал нь 2021 оны дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд тухайн үед ерөнхийлөгч О.Гэрэлт-Одоос хариулт нэхэж байсан ч 100 жилийн ойтой давхацсан тул ойг зохион байгуулахдаа ихэнх анхаарлаа хандуулсан. Үүний дараагаар тайлбар хийх шаардлагыг дахин өгсөн боловч огт хариу өгөөгүй. Түүгээр үл барам хойд хэсэгт байх өмчийн газарт хувийн компанитай гэрээ байгуулж, түүнийгээ нуун дарагдуулан барилгын ажлыг шууд эхлүүлсэн.

Барилга одоогоор сууриа цутгаж дууссан бөгөөд МЗХ-ны Залуус танхимыг нурааж, өмнөх удирдлагуудын тарьсан модыг ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр тайрсан гэдгийг хэлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах