Моллаеи шөвгийн дөрөвт шалгарлаа
Токиогийн олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монгол Улсыг төлөөлөн зодоглож буй 29 настай иран бөх Саид Моллаеи эхний тойргийн өрсөлдөгчдөө дараалан ялсаар шөвгийн дөрөвт шалгарлаа.
Дэлхийн аварга Саид Моллаеигийн шөвгийн дөрвийн өрсөлдөгч нь Австрийн нэрийн өмнөөс барилдаж буй гүрж гаралтай бөх Шамил Борцашвили байх болно. Хэрвээ Борцашвилиг ялбал Моллаеи мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө барилдах юм. Харин ялагдвал хүрэл медалийн төлөө барилдах болно.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх