Цэс Close

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран ажиллах талаар ярилцжээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар өвөлжилтийн нөхцөл байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх, хүүхэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, зудын болзошгүй нөлөөллийг бууруулахад хамтран ажиллах, ажлын төлөвлөгөөг боловсруулах хүрээнд санал солилцсон юм.

Мөн НҮБ-тай хамтран Гамшгийн шуурхай удирдлагын бүсийн төв, Зүүн-Хойд Азийн бүсэд чиглэсэн хамтын ажиллагааны платформ байгуулах хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчний чадавхыг бэхжүүлж, сургалтад хамруулахад хамтарч ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах