Цэс Close

Монгол хөл бөмбөгчин Г.Ганбаяр Унгарын дээд лигийн мөнгөн медаль хүртжээ

Монголын үндэсний хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогч Г.Ганбаяр Унгарын хөл бөмбөгийн дээд лигээс мөнгөн медаль хүртжээ.

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар "Алдарт Пушкашийн нутагт, домогт Ференцварошийн араас аман хүзүүднэ гэдэг яах аргаүй бахдам амжилт юм. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны 2015 онд эхлүүлсэн "Пушкашийн хүүхдүүд" төсөлд 10 гаруй хөвгүүн хамрагдаж, эхнээсээ ийнхүү үр дүнгээ харуулсаар байна.

May be an image of 3 people, people standing and outdoors

Ирэх намар Г.Ганбаяр Европын цомын төлөө тоглохыг бид бүхэн үзнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Эцэг эх, гэр бүл, Хоромхон клуб, шигшээ багийнхан, МХБХ-ны хамт олон, зөвлөл, Унгар дахь Элчин сайдын яам, фэнүүдэд нь баяр хүргэе” хэмээн өөрийн нүүр хуудсандаа бичжээ.

May be an image of 2 people, people standing and outdoors

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах