Цэс Close

Намын бүлгүүд хуралдана

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудын талаар санал дүгнэлт гаргана.

Мөн өнөөдөр Эдийн байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол явуулах тов гарчээ. 

Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргалах бөгөөд сонсголыг хойшлуулах шаардлагатай байгааг өнгөрсөн долоо хоногт хэлж байв. Тэрбээр Сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 20 орчим байгууллага руу холбогдох материал ирүүлэх хүсэлт албан бичгээр хүргүүлсэн ч хангалттай мэдээлэл ирүүлээгүй. Мөн сонсголд хянан шалгагч бус, сонсголын сэдэвтэй холбоотой цугларсан баримт, материалд үнэлэлт, дүгнэлт өгөх шинжээч яаралтай томилох шаардлагатай. Ковидын сонсголыг энэ сарын 23, 24-нд явуулахгүй. Хангалттай мэдээлэл цуглуулж, шинжээч томилсны дараа сонсгол явуулах тов гаргана. Шинжээч томилохгүйгээр сонсгол чанартай болохгүй" гэж байв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах