Цэс Close

Нийгмийн даатгалд төлсөн шимтгэлтэй уялдсан тэтгэвэр, тэтгэмж тогтоодог болно

Нийгмийн даатгалын хуулийг шинэчлэх ажлын хүрээнд нийгмийн даатгалын багц хуулиудын төсөл боловсруулж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзжээ. Тус уулзалт, хэлэлцүүлгээр

  • Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл,
    Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл,
  • Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд МҮЭХ-ноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал, хуулийн төсөлд тусгасан зарим зүйл, заалтын талаар нэмэлт тайлбар, тодруулга өгч харилцан мэдээлэл солилцлоо.

Эдгээр хуулийн төсөлд нийгмийн даатгалын холбогдолтой харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулах, нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй удирдах, даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, нийгмийн даатгалын засаглалыг оновчтой болгох, суурь тэтгэвэр болон хувийн нэмэлт тэтгэврийн эрх зүйн орчин бүрдүүлэх, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх, төлсөн шимтгэлтэй уялдсан тэтгэвэр, тэтгэмж тогтоох шударга аргачлал нэвтрүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулах зэрэг ажил олгогч, даатгуулагчийн эрх ашигт нийцсэн олон харилцааг зохицуулахаар тусгасан гэж ХНХЯ-наас мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах