Цэс Close

Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомын сайтуудыг шалгах Ажлын хэсэг байгуулагдана

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын (ЗГХЭГ)-ын дарга Н.Учрал өөрийн цахим хуудсаараа дамжуулан гаднын цахим тоглоомын сайтуудыг шалгах Ажлын хэсэг байгуулагдаж байгаа талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр "1XBET-ээр дамжин нэг орчим их наяд төгрөг ямар нэгэн татвар, шалгалтгүй гадагшаа урсжээ. Олон айлын амьдралыг үрэн таран хийж буй “зөвшөөрөлгүй” цахим мөрийтэй тоглоомыг шалгах ажлын хэсэг байгууллаа" хэмээн нийтэлсэн байна.

Цагдаагийн ерөнхий газраас , 1xBet цахим мөрийтэй тоглоомоор залилан үйлдсэн байж болзошгүй 100 гаруй холбогдогчийг шалгах ажиллагаа явуулж улмаар холбогдох хэрэгслийг хураан авсан талаар мэдээлсэн.

Тодруулбал, 1xBet нэртэй цахим хаяг нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг бооцоот тааврын сайтад иргэдийн хийж байгаа бооцоог таталт хийдэг агент гэх нэршилтэй 100 гаруй иргэнийг эхний байдлаар тогтоогоод, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Бооцоот тоглоом тоглосон иргэд данс руу нь мөнгө хийдэг. Тус мөнгөнөөс нь тодорхой хувь авч, хууль бусаар орлого олж байгаа явдал илэрсэн. Энэ нь мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Мөн 1xBet нэртэй цахим хаягтай холбоотой сурталчилгааны ажил их явдаг. Үүнийг Зар сурталчилгааны хуулиар хориглодог.

Иймд энэ асуудал дээр цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна. Иргэд энэ төрлийн цахим хаягуудад анхааралтай хандах хэрэгтэй. Зорилго нь мөнгө олох байдаг тул хянуур байх хэрэгтэй" гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах