Цэс Close

ОХУ-ын дээгүүр агаарын тээвэр зорчихыг хориглосон нь “British Airways” компанийг Хятад руу явдаг нислэгийг цуцлахад хүргэв

ОХУ-ын агаарын замд  нэвтрүүлэхийг хориглосон учир “British Airways” аравдугаар сараас эхлэн Бээжин рүү хийх нислэгээ зогсооно гэв.

2022 онд Украинтай дайн зарласнаас хойш барууны агаарын тээврийн компаниудыг ОХУ-ын газар нутаг дээгүүр нисэхийг хориглосон. Үүнээс болж нислэгийн зам уртасч энэ нь нисэхэд зарцуулах цаг, шатахуун болоод ажилчид гэх мэт зүйлүүдэд зарцуулах өртөг огцом нэмэгдээд байгаа аж.

Хятадын агаарын тээврийн компаниуд ОХУ-ын дээгүүр нисэх боломжтой хэвээр байгаа нь тэдэнд тал бүрийн давуу талыг олгож байна.

“British Airways” нь Корона вирусын улмаас түр зогссон үйл ажиллаагаагаа өнгөрсөн жил буцаагаад хэвийн болгосон бөгөөд “Heathrow” онгоцны буудлаас бээжин хүртэлх зам бол бидний хамгийн чухал зам хэмээн мэдэгдэл хийж байсан билээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн сар компанийн хөрөнгө оруулагчидтайгаа хийсэн уулзалтандаа хятад руу явах нислэг цөөрч байгааг мэдэгджээ.

Одоо “British Airways” компани бээжингийн нислэгийг 2025 оны арваннэгдүгээр сар хүртэл хойшлуулна гэж мэдэгдсэн ч одоогоор баттай шийдвэр гараагүй байна.

Өнгөрсөн сар “Virgin Atlantic” агаарийн тээврийн компани зөвхөн Хятад улсын шанхай хот руу явдаг ганц нислэгээ  аравдугаар сар хүртэл цуцалснаа мэдэгсэн юм.

Эх сурвалж: BBC

Бэлтгэсэн: О.Янжинлхам

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах