Цэс Close

О.Хулан, Ө.Дүүрэнбаяр нар төрийн далбаагаа өргөж, Монголын тамирчид олимпын нээлтэд жагслаа

Цар тахлын улмаас бүтэн жил хойшилсон Токиогийн зун Зун спортын 32 дахь удаагийн олимпын наадмын нээлтийн ажиллагаа Японы нийслэл Токио хотын Олимпын стадионд боллоо.  Олимпын стадионд Дэлхийн 206 улсын баг тамирчид жагссан юм.

Монголын багийн тамирчдын магнайд Төрийн алтан соёмбот далбааг залж, жүдо бөхийн тамирчин Ө.Дүүрэнбаяр, сагсанбөмбөгийн тамирчин О.Хулан нар олимпын стадионд орж ирсэн юм. Энэ удаагийн олимпод Монголын баг тамирчид

Цар тахлын улмаас 68 мянган үзэгчийн суудалтай стадионд 950 хүн л байсан ч гэлээ дэлхий даяар олимпын наадмын нээлтийг хэдэн тэрбум хүн зэрэг үзлээ.

Олимпын наадмын нээлтийн жагсаалт хамгийн хөгжилтэй гарч ирсэн нь португалчууд байлаа. Мөн Рио-де-Жанейрогийн олимпийн наадмын нээлтэд төрийн далбаагаа өргөж, цээж нүцгэн жагссан таэквондогийн тамирчин Пита Таутофуа энэ удаад ч олны анхаарлыг татаж чадлаа. Тэрбээр таэквондогийн 80 кг-ын жинд өрсөлддөг юм.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах