"Пентхаус" цувралын гуравдугаар бүлгийг Монголын орчуулгын багууд гаргахгүй
SBS телевизийн бүтээл "Пентхаус" цувралын гуравдугаар бүлэг өнөөдөр БНСУ-д нээлтээ хийх тов гарсан. Солонгост төдийгүй Азид ихээхэн хүлээлт үүсгээд байгаа тус цувралын гуравдугаар бүлгийн Монголд гарах албан ёсны эрхийг Боловсрол телевиз худалдан авсан байна.
Улмаар тус цуврал гарч дууссаны дараа Боловсрол телевизээр ирэх аравдугаар сараас гарч эхлэхээр болжээ.
Түүнчлэн Монгол дахь орчуулгын багууд тус цувралыг орчуулан оруулах боломжгүй болсон талаар мэдэгдсэн бөгөөд цуврал Монголд гарч дууссаны дараа "Wemax" платформ бүх ангийг нь сайтдаа оруулахаар болсон байна.
Сэтгэгдэл үлдээх